Таргалалтаас болж, хагас сая хорт хавдар бүртгэгджээ

Хуучирсан мэдээ: 2014.12.02-нд нийтлэгдсэн

Таргалалтаас болж, хагас сая хорт хавдар бүртгэгджээ

 

Дэлхийд жилд шинээр үүсч байгаа хорт хавдрын бараг хагас сая нь хэт өөхлөлттэй холбоотой гэж мэргэжилтнүүд тооцов.

 

Биеийн  жингийн индекс ийн өндөр төвшин нь ходоод бүдүүн гэдэс, нойр булчирхай, бөөр, давсаг, хөхний хорт хавдрын чухал хүчин зүйл болдог гэж The Lancet Oncology  сэтгүүлд бичжээ.

 

Өөхлөлт хөгжилтэй орнуудад хорт хавдрын гол нөлөөг гаргаж байна. Тухайлбал, Хойд Америкт 2012 онд хорт хавдрын 112 мянган шинэ тохиолдол бүртгэгджээ. Европт  харин энэ үзүүлэлт нь 65 хувьтай байлаа.

 

Жендерийн ялгаа нь энд бас нөлөөлдөг гэнэ. Таргалалт эрчүүдээс илүү эмэгтэйчүүдэд өвчний суурь болдог гэж мэргэжилтнүүд мэдэгджээ. Шинээр бүртгэгдсэн хорт хавдрын 5,3 хувийг тарган эмэгтэйчүүд эзэлж байгаа бол эрэгтэйчүүдийн үзүүлэлт нь 1,6 хувь байна. Таргалалтын улмаас хорт хавдраар өвчлөх нь эрэгтэйчүүдийн дунд Чехад хамгийн өндөр 5,5 хувь байгаа бол Иорданд 4,5 хувь, Их Британид 4,4 хувь байгаа ажээ.

 

Эмэгтэйчүүдийн хувьд өөхлөлтийн улмаас хорт хавдраар өвчлөх нь Барбадос 12,7 хувь, Чехэд 12 хувь, Пуэрто-Рикод 11,6 хувь байгаа юм. Таргалалтын улмаас хөх, бөөр, шулуун гэдсний хорт хавдраар өвддөг гэнэ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж