Нидерландын дөрөв дэх фабрикаас шувууны томуу илэрлээ гэж Reuters мэдээлж байна.
Тус орны эдийн засгийн яамны мэдээгээр уг шувууны ферм дээр 28 мянган шувууг устгажээ. Тус улсад гарсан вирус нь сүүлийн саруудад Европ, Азид шувуу үхсэн Н5 томууны вирусийн өсвөртэй адил байсан аж. Эрх баригчид уг фабрикаас бүтээгдэхүүн тээвэрлэхийг хориглож, ойр хавийнх нь дөрвөн фермд үзлэг явуулж байна. Үүнээс өмнө Нидерландын нэгэн фермийн 8000 нугасыг устгажээ.
Сүүлийн хоёр долоо хоногийн дотор энэ нь шувууны томууны дөрөв дэх дэгдэлт бөгөөд эрх баригчид нийтдээ 239 мянган шувууг устгаад байна. Үүнээс өмнө Нидерландад шувууны томуу 2003 онд гарч байлаа. Тус орон нь Европын холбоондоо гэрийн тэжээмэл шувууны махны томоохон экспортлогч юм.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР