Багахангайн АН иргэдээ сонсчээ

Хуучирсан мэдээ: 2014.12.02-нд нийтлэгдсэн

Багахангайн АН иргэдээ сонсчээ

Нийслэлийн Багахангай дүүргийн Ардчилсан нам иргэдээ сонсож байгаа аж. Дүүргийн АН-ын дарга Э.Галбадрал тэргүүтэй гишүүд дүүргийнхээ иргэдтэй уулзаж, хийж хэрэгжүүлэх ажил, дүүрэгт тулгамдаж буй асуудлаар санал авч, энэ онд Багахангай дүүргийн Ардчилсан намаас зохион байгуулсан ажлын талаар иргэд үнэлэлт дүгнэлт өгч харилцан санал бодлоо солилцсон байна.

Тус уулзалтаар Багахангай дүүргийн иргэдийн дунд мэргэжил дээшлүүлэх сургалт зохион байгуулах, залуу үе, эмэгтэйчүүд, ахмадуудыг хамарсан олон талт ажлыг төлөвлөгөөндөө тусгахыг анхааруулжээ. Мөн Засгийн газар огцорсон асуудал, шинэ бүтцийн талаар иргэд байр сууриа илэрхийлсэн байна.

Г.НАРАН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж