“Скин” энтертайментийн бүтээл “Зүрх зогсохгүй” адал явдалт уран сайхны кино өнөөдөр “Тэнгис” кино театрт нээлтээ хийлээ.
Хип хоп урлагийн төлөөлөл болсон залуу уран бүтээлчид тус бүтээлд дүр бүтээж байгаа гэдгээрээ онцлог бөгөөд эл бүтээлийн найруулагчаар “Скин” энтертайментийн найруулагч А.Анар ажиллаж гол дүрд “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” киногоор олны танил болсон Б.Энхтүвшин тоглосон бол туслах дүрд “Ice top” хамтлагийн Боогий буюу Б.Чулуунбаяр, “Out law” хамтлагийн ахлагч Э.Ариун-Эрдэнэ, “Мөрөөдлийн театр”-ын жүжигчин, Соёлын тэргүүний ажилтан Б.Навчаа зэрэг уран бүтээлчид оролцон тогложээ.
Залуучуудыг Эх оронч сэтгэлгээнд уриалах, Монгол хүний гал халуун зориг, ёс, жудгийг эргэн нэг харах цаг нь ирсэн гэдгийг сануулах зорилгоор уг бүтээлийг туурвиснаа уран бүтээлчид дурдаж байлаа.
Э.ТЭКҮ