Ла Лигийн 13 тойргийн сүүлийн тоглолт болох "Алмериа", "Райо Валлекона" багуудийн тулаан "Алмериа"-гийн "Estadio Mediterrбneo" хүрээлэнд болж өнгөрлөө. Тоглолтын цорын ганц гоолын 86 дахь минутад Какута оруулсанаар талбайн зочин баг болох "Райо Валлекона"-гийн ялалтаар өндөрлөсөн.
Ингэснээр ялалт байгуулсан "Райо Валлекона" Ла Лигийн хүснэгтийн 10 байрт 17 оноотой бичигдэж эхэлсэн бол "Алмериа"-гийн хувьд 10 оноотой 17 байрт бичигдсэн хэвээр үлдсэн юм. Дараагийн тойрогт "Алмериа" клуб "Эйбар"-тай таарч тоглох бол "Райо Валлекона"-гийн хувьд хүснэгтийн дөрөвдүгээр байрт яваа "Севиллья" клубтэй тоглох юм.
Б.Хосоо
Эх сурвалж: www.mminfo.mn