Кофены томоохон компани болох Нестле Япон, Софт банк фирм хамтран Токио хотын гэр ахуйн цахилгаан барааны дэлгүүрт нэгэн сонирхолтой арга хэмжээг зохион байгуулжээ. Хүний сэтгэлийн хөдөлгөөнийг мэдэрч, хариу үйлдэл үзүүлэх чадвартай гар утасны Софтбанк фермийн бүтээсэн Пеппер робот тус дэлгүүрт худалдагчийн үүрэг гүйцэтгэн, кофе чанагч худалдаалсан байна.
Софтбанк фермийн мэдээлж буйгаар тус робот хүний харилцан ярианы 70-80 хувийг нь ойлгох бөгөөд асар том ярианы сангаасаа сонгон хариу хэлэх чадвартай аж. Арга хэмжээний үеэр Пеппер хөтлөгч Кёоко Үчидатай “өглөө сэрэх үедээ болон хоол идсэнийхээ дараа кофе уудаг уу” хэмээн асууж байсан гэнэ.
Пеппер нь үйлчлүүлэгчтэйгээ шууд харилцаж, ярианыхаа агуулгаас нөгөө хүнийхээ хэрэгцээг ойлгосноор кофе чанагч худалдахад ихээхэн чухал үүрэг гүйцэтгэсэн талаар Нестле Япон компаний удирдлагууд ярьсан байна. Улмаар цаашдаа тус компани улсынхаа гэр ахуй цахилгаан барааны 1000 гаруй дэлгүүрт Пепперийг худалдагчийн оронд ажиллуулах төлөвлөгөөтэй байгаа юм байна. Ямартай ч, удахгүй дэлхий нийт робот худалдагчтай болохыг ч үгүйсгэх аргагүй юм.
Б.Даваа