Спартак Миланы довтлогчийг онилж байна | News.MN

Спартак Миланы довтлогчийг онилж байна

Хуучирсан мэдээ: 2010.03.10-нд нийтлэгдсэн

Спартак Миланы довтлогчийг онилж байна

Москвагийн хөлбөмбөгийн "Спартак" клуб Италийн "Милан" багийн довтлогч Клас-Ян Хунтеларыг сонирхож байна. 2010 оны гуравдугаар сарын 6-нд болсон Милан-Рома багуудын тоглолтын өмнө Холланд довтлогчийг "Спартак" багийн төлөөлөгчид анзаарсан бололтой гэж "ITA Sport Press" мэдээлж байна. Энд бичсэнээр бол Хунтеларийг зөвхөн "Спартак" төдийгүй өөр хэд хэдэн Европын багууд түүнчлэн Английн "Астон Вилла" болон "Вестхэм" багууд бас сонирхож байгаа юм.
     26 настай Холланд тамирчин 2009 оны зун Мадридын "Реал"-аас 15 сая еврогоор "Милан"-д шилжин ирсэн бөгөөд 2009-2010 оны Италийн аваргын улирлын тэмцээнд тэр 18 тоглолтод оролцон зургаан бөмбөг өрсөлдөгчийнхөө хаалганд хийжээ. Хамгийн сүүлд "Рома"-тай хийсэн тоглолтод 90 минутын туршид талбай дээр байсан боловч олигтой тоглолт үзүүлж чадаагүй юм.
                                                                                                                           Л.Золбаяр

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Спартак Москва 2010-03-10 182.160.35.103

Хунтелаар манай багт хэрэгтэй Иван Саенко Хунтелаар 2 сайхан хосолж чадна гэдэгт бмд итгэж байна
МЛаудруп

Avatar

Maldini 2010-03-10 127.0.0.1

miland dovtlogch hereggui yum shigee yunii turuund hamgaalagch bataar heregtei daraa ni dovtlogch gehgv bol harsan bizdee manud zugeer goal belegleed bgazdee end hamgaalagch bataarin l buruu bgaa

Avatar

aaya 2010-03-10 127.0.0.1

huntelaariiig sain togloh bh gej bodoj bsn chin sanaand hursengui eee miniii milandsain dovtlogch unheer heregtei b shuuuuu

Avatar

kanchko 2010-03-10 127.0.0.1

Spartak Moscow club soliltsoo naimaanii uyer abah ni zuitei gej bodoj bn shuu

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж