Дэлхийн гурван томоохон тэмцээний нэг болох “Miss Earth” буюу "Эх дэлхийн гоо бүсгүй 2014" тэмцээнд дэлхийн 86 орны үзэсгэлэнтэй охид оролцсоноос мисс И.Төгсөө шилдэг наймд шалгарчээ.
Түүний өмссөн гоёлын хувцсыг дизайнер н.Болд урласан байна. Түүнчлэн “Мисс Монгол аялал жуучлалын холбоо”-ны тэргүүн Монгол үндэсний хувцасаа анх удаа дэлхийд таниулж, шилдгээр шалгаруулж байсан мисс н.Гантогоогийн холбооны шугамаар манай мисс энэхүү нэр хүнд бүхий тэмцээнд оролцож ганзага дүүрэн ирсэн байна.
Байгаль эх дэлхийгээ хайрлая гэсэн уриатай, “Эх дэлхийн гоо бүсгүйн тэмцээ”-нд оролцож, дэлхийн миссийн тэмцээнд оролцох эрхээ авч чадаагүй нүдэндээ нулимстай хоцорч байсан И.Төгсөө ийнхүү түүхэн амжилт үзүүлжээ.