Ардчилсан нам Үндэсний зөвлөлдөх хорооны хуралдаанаа өнөөдөр 18.00 цагт зарласан юм. Гэвч одоо хэр нь эхлээгүй байна. Энэ нь гишүүдийн ирц бүрдэхгүй байгаатай холбоотой аж.
Үндэсний зөвлөлдөх хороо нь нийт 218 гишүүнтэй. Хуралдаанаар Засгийн газрыг хамтран байгуулахтай холбогдож, УИХ дахь нам, эвслийн бүлгүүдэд хүргүүлсэн саналд ирүүлсэн хариу, УИХ дахь Ардчилсан намын бүлгээс байгуулагдсан ажлын хэсгийн зөвшилцлийн мэдээлэл зэргийг сонсож, шийдвэрээ гаргах юм.
Г.ДАРЬ