МАХН Засгийн газраас гарах уу?

Хуучирсан мэдээ: 2014.12.01-нд нийтлэгдсэн

МАХН Засгийн газраас гарах уу?

МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба “Шийдлийн Засгийн газарт МАХН хамтарч ажиллахгүй” гэсэн тайлбарыг хэвлэлээр дамжуулан дайжээ.

УИХ дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлэг өнөөдрийн хуралдаанаараа Засгийн газарт хамтрах эсэх асуудлыг хэлэлцэхэд МАХН-ын гишүүд “Засгийн газарт хамтрахгүй” гэсэн байр суурь илэрхийлсэн юм байна. Гэхдээ энэ нь эцсийн шийдвэр биш, нам, нам дээрээ ярилцаж байна гэж Г.Шийлэгдамба дарга хэлжээ.

Харин УИХ-ын гишүүн О.Баасанхүүгээс энэ талаар тодруулахад “МАХН Засгийн газарт хамтрахгүй гэсэн шийдвэрийг гаргаагүй байгаа” гэсэн хариулт өглөө.

Г.НАРАН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж