Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Хамтын менежмэнт бүхий хамгаалалттай газар нутгийн сүлжээг бэхжүүлэх төсөл, Герман, Монголын хамтарсан Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох төсөл хамтран шилдэг бүтээлийг шалгаруулах видео бүтээлийн уралдаан зарласан юм байна. Монгол орны тусгай хамгаалалттай газар нутгийн үнэ цэнэ, ач холбогдлыг олон нийтэд таниулах зорилгоор дээрх уралдааныг зарласан бөгөөд телевиз, студи, продакшн, чөлөөт уран бүтээлчид оролцох боломжтой аж.
Бүтээл авах эцсийн хугацаа энэ сарын 5-наар дуусах юм байна. Уралдаанд сойх бүтээл нь баримтад тулгуурласан, тэнцвэртэй, нийгмийн сэтгэл зүйд хүрэхүйц бодлого шийдвэр гаргахад нөлөөлөхүйц байдлаар бэлтгэсэн, асуудлыг шийдвэрлэх арга замыг эрэлхийлсэн байх ёстой аж. Бүтээлийн үргэлжлэх хугацаа 3-5 минут, DVD болон VCD эсвэл дижитал хувилбараар ирүүлэх боломжтой юм байна.
Шагналын нийт сан 9 сая төгрөг, нэгдүгээр байрт 5 сая, хоёрдугаар байрт 4 сая төгрөгийн урамшуулал олгох юм.
Г.НАРАН