Гавьяат тамирчин Б.Наранбаатар, Хакухо М.Даваажаргал нар нэг өдөр төржээ | News.MN

Гавьяат тамирчин Б.Наранбаатар, Хакухо М.Даваажаргал нар нэг өдөр төржээ

Хуучирсан мэдээ: 2010.03.10-нд нийтлэгдсэн

Гавьяат тамирчин Б.Наранбаатар, Хакухо М.Даваажаргал нар нэг өдөр төржээ











Бөхийн чөлөөт барилдааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгө, хүрэл медальт, “Дэлхийн цом”-ын аваргын хүрэл медальт, Оюутны “Универсиад” наадмын аварга, Оюутны дэлхийн аварга, Ази тивийн аваргын мөнгөн медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Б.Наранбаатарын төрсөн өдөр маргааш буюу энэ сарын 11-нд болох гэж байна. Мөн энэ өдөр Хакухо М.Даваажаргал төрсөн байна. Гавьяат тамирчин Б.Наранбаатар хэлэхдээ “Би загасны ордод төрсөн ямар бөхчүүд байдгийг сонирхож үзэхэд, олимпийн хошой, дэлхийн таван удаагийн аварга А.Сайтиев, олимпийн аварга М.Алиев, Хакухо М.Даваажаргал гээд гурван мундаг бөхтэй би нэг өдөр төрсөн юм байна лээ. Гоё л санагдаж байсан” хэмээн хэлж байсан юм. Эх орныхоо нэрийг дэлхийн тавцанд дуурсгаж байдаг гавьяат тамирчин Б.Наранбаатар, Хакухо М.Даваажаргал хоёртоо төрсөн өдрийн баярын мэнд хүргэе.

М.Дөл

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж