Ардчилсан намын МҮДН фракцийнхан өнөөдөр хуралдаж, удирдлагаа өөрчилжээ. Тус фракцийг УИХ-ын гишүүн, УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатар удирдахаар болсон аж.
Өмнө нь тус фракцийг УИХ-ын гишүүн, Барилга хот байгуулалтын сайд асан Ц.Баярсайхан удирдаж байсан юм.
Г.ДАРЬ