
“Vanquish” хамтлагийн дуучин Цэцээ өөрийн “2012” цомгийн борлуулалтаас олсон ашгийг зуун хувь буяны үйлсэд зориулна хэмээн мэдээлж байсан. Тэгвэл Цэцээ тархины шигдээс гэх хүнд өвчнөөр шаналж буй нэг настай Т.Маргад хүүд туслахаар шийджээ. Цэцээ цомгийнхоо борлуулалтаас олсон ашгаа асрамжийн газрын хүүхдүүдэд ханвилана гэж төлөвлөж байсан ч Т.Маргад хүүд тусалж эмчилгээний зардалд нь хандивласан байна. Т.Маргад хүү нь тархины шигдээс гэх хүнд өвчинг Монголд бүрэн эмчлэх боломжгүй юм Иймд гадаадад эмчилгээг хийлгэх шаардлагатай байгаа юм.
С.Сүндэр