Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан анхны номын санг Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бизнес инкубатор төвийнхөн байгууллаа. Уг номын сан 5000 гаруй номтой. Эдгээрийг БШУЯ, иргэд албан байгууллага, аж ахуйн нэгжүүд хандивласан байна. Номын санд нь зориулж, ганц хоёр ном бэлэглэсэн хүн байхад гэр бүлийнхээ номын санг бүгдийг өгсөн нь ч бий аж. Заримыг нь тус байгууллагынхан тодорхой хэмжээний мөнгөөр худалдаж авсан бол заримыг нь хандивлах зорилгоор үнэгүй өгчээ. Нийгмийн даатгалын ерөнхий газрынхан салбарынхаа хэмжээнд ном цуглуулах аян зарлаж 800 гаруй ном бэлэглэсэн аж. Мөн “Монголын санхүүгийн групп” төрийн бус байгууллага мөн аян зарлаж, 400 ном цуглуулж хандивласан нь хамгийн олон ном өгсөнд тооцогдож байна.
Б.ХУЛАН