“Бид мартахгүй” хүндэтгэлийн арга хэмжээ болно

Хуучирсан мэдээ: 2014.12.01-нд нийтлэгдсэн

“Бид мартахгүй” хүндэтгэлийн арга хэмжээ болно

Улсын драмын эрдмийн театрын хамт олон алтан үеийн болон ахмад уран бүтээлчдийн алдарыг хүндэтгэж, бүтээж туурвих арга ухааныг нь хойч үедээ уламжлуулан үлдээх зорилгоор СУИС-тай хамтран “Бид мартахгүй” дурсамж, хүндэтгэлийн арга хэмжээг уламжлал болгон зохион байгуулдаг билээ.

Энэ жилийн арга хэмжээ ирэх сарын 10-нд зохион байгуулагдахаар болсон байна. Энэхүү арга хэмжээний хүрээнд жил бүр театрын мэргэжлийн судлаач, эрдэмтэн, ахмад уран бүтээлчдийн “Ахмад үеийнхний арга туршлага” эрдэм шинжилгээний бага хурал, дурсамж ярилцлага, “Гэрэл зургийн үзэсгэлэн”, хүндэтгэлийн тоглолтын зэрэг үйл явдлууд болох аж.

Б.БУД

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж