АН, МАН-ын ажлын хэсэг зөвшилцөж байна

Хуучирсан мэдээ: 2014.12.01-нд нийтлэгдсэн

АН, МАН-ын ажлын хэсэг зөвшилцөж байна

Засгийн газарт хамтрах асуудлыг зөвшилцөхөөр УИХ дахь Ардчилсан намын бүлгээс УИХ-ын гишүүн М.Батчимэгээр, МАН-ын бүлгээс Су. Батболдоор ахлуулсан ажлын хэсэг тус тус гаргасан. Ажлын хэсгүүд өнгөрсөн хугацаанд дөрвөн удаа уулзалт хийсэн бол яг одоо тав дахь уулзалтаа эхлүүлсэн байна.

Уг уулзалтаар Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай асуудал хөндөгдөх бололтой. Учир нь, УИХ дахь МАН-ын бүлгээс өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэрээ Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний асуудлыг өнөөдрөөс ажлын хэсгүүд зөвшилцөнө хэмээн мэдэгдсэн юм.

Г.ДАРЬ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж