Өдөр шөнө нь үл ялгагдах гялбам Лас Вегас хот сансраас ч тод гэрэлтэн харагддаг гэвэл итгэх үү?
Үзэж үл дуусах шоу цэнгээн, аз сорин зугаа гаргах мөрийтэй тоглоом, хамгийн сонирхолтой клуб, амтат хоолоор дайлах ресторанууд бол эндхийн нэрийн хуудас. Хамгийн хамгийн гэх тодотголтой алдартнууд энд л бүтээлээ толилуулна.
Уянгат хоолойт Селин Дион, Элтон Жон, загварлаг Шанайя Твейн болон илбэч Дэвид Копперфильдын тоглолтыг эндээс vзэж болно.
Транс хөгжмийн акулууд болох DJ Тиесто, Никки Ромеро болон Авичи эндхийн клубуудын шөнийн шоуг амилуулдаг.
Энэ үдэш хамгийн "том" коктайлыг MGM Grand Hotel-д байрлах "Fat Tuesday"-ээс амталж, Нарны Циркийн Заркана "Zarkana" шоуг үзэж, шөнө нь "Тао" шөнийн клубыг зорино.
Агаар дээрх акробатчдын гайхамшгийг үзүүлэх Заркана шоуны хамгийн гоё хэсэг нь хүдэр чийрэг биеийн уян хатанг гайхуулах цагаан хувцаст эрийн үзүүлбэр байлаа.
Дашрамд дуулгахад Нарны Циркийн бас нэгэн шоу "Mystere"-д авьяаслаг Монгол залуу уран бүтээлч тоглодог юм билээ.