Монголын хөрөнгийн биржээс нэр бүхий 18 компанийн арилжаанд оролцох эрхийг түр хязгаарлажээ. Компанийн тухай хууль болон Хөрөнгийн бирж төрийн өмчит хувьцаат компанийн дүрэм, “Гишүүнчлэлийн журам”, Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоол зэргийг үндэслэн энэ сарын 3-ны өдрөөс эхлэн дараах үнэт цаасны компаниудын арилжаанд оролцох эрхийг хязгаарласан байна. Ингэснээр тус компаниудын Засгийн газрын үнэт цаасны арилжаанд оролцох эрх ч давхар хязгаарлагдах аж.
1 | Аргай Бэст ХХК |
2 | Асе энд Т Капитал ХХК |
3 | Бага хээр ХХК |
4 | Батс ХХК |
5 | Булган Брокер ХХК |
6 | Говийн ноён нуруу ХХК |
7 | Гүүдсек ХХК |
8 | Дархан Брокер ХХК |
9 | Дэлгэрхангай Секюритиз ХХК |
10 | Лайфтайм Инвестмент ХХК |
11 | Монгол секюритиес ХК |
12 | Монсек ХХК |
13 | Новел инвестмент ХХК |
14 | Өндөрхаан Инвест ХХК |
15 | Превалент ХХК |
16 | Санар ХХК |
17 | Финанс Линк Групп ХХК |
18 | Эм Даблью Ти Эс ХХК |