Оюутолгойн далд уурхайн үйлдвэрлэл 2019 оноос нааш эхлэхгүй байж магадгүй хэмээн “Рио-Тинто” группын гүйцэтгэх захирал Сэм Уолш мэдээлжээ. Өнгөрсөн гуравдугаар сард далд уурхайн төслийн өртөгийг 4.7 тэрбум ам.доллар гэж тооцсон аж. Гэтэл 2015 оны гуравдугаар сар хүртэл хойшлохоор болвол төслийн зардал нэмэгдэж болзошгүй байгаа аж. Өнгөрсөн есдүгээр сарын 30-нд далд уурхайн бүтээн байгуулалтанд шаардагдах 4.2 тэрбум ам.долларын хөрөнгийг зээлээр авахаар товлосон байсан ч хөрөнгө оруулалтыгн зүгээс удаа дараа хойшлуулсаар ирсэн юм.
Б.АНХТУЯА
Эх сурвалж: Bloomberg