Авлигын эсрэг сар эхэллээ

Хуучирсан мэдээ: 2014.12.01-нд нийтлэгдсэн

Авлигын эсрэг сар эхэллээ

Монголын  залуучуудын холбооноос өнөөдөр эхэлж буй арванхоёрдугаар сарыг “Авлигын эсрэг сар” болгон зарлажээ. Тус холбоо 2012 оноос эхлэн “Авлигын эсрэг би авахгүй, би өгөхгүй” аяныг эхлүүлж, www.avliga.mn хаягийг нээн, авлигын эсрэг “Авлигагүй тоолуур”-ыг ажиллуулан 10 мянга гаруй залуучуудыг хамруулж чадсан юм.

Энэ сарыг “Авлигын эсрэг сар”  болгон зарласнаар олон ажил хийхээр төлөвлөжээ. “Авлигын эсрэг аяныг авлигачдын мөнгөөр санхүүжүүлэхгүй” уриатай таван цуврал зурагт хуудсыг гаргажээ. Энэхүү хуудсыг иргэн, байгууллага бүр авч нааж “Авлигын эсрэг би авахгүй, би өгөхгүй” аянд өөрсдийн хувь нэмрээ оруулах боломжтой ажээ. Энэхүү зурагт хуудаснаас олсон орлогоор 2015 онд авлигын эсрэг, шударга ил тод байдлын төлөө зориулах гэнэ. Мөн зурагт хуудсыг худалдан авч, ханандаа наасан байгууллага аж ахуйн нэгжийг www.avliga.mn сайт болон сошиал ертөнцөөр тухайн байгууллагыг авлигагүй байгууллага хэмээн зарлах  юм байна.

Д.ЦЭЭНЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж