Эдийн засгийн эргэлтэд оруулахаар төлөвлөж байгаа болон хөрөнгө оруулалт хийгдээд явж буй уул уурхайн ордуудыг эрчим хүчээр хангах зорилгоор Тавантолгойн цахилгаан станцыг барихаар болсон. 450 мВт-ын хүчин чадалтай цахилгаан станц барих мега төслийн хөрөнгө оруулагчийг сонгох олон улсын шалгаруулалт үргэлжилж байна.
Монголын Засгийн газраас зарласан уг мега төсөлд оролцохоор Японы "Marubeni" корпорац, "Kansai Electric", БНСУ-ын "Daewoo Engineering" болон Франц, БНСУ-ын хамтарсан GDF Suez & POSCO En ergy консорциумын баг өрсөлдөж байгаа юм.
Хэрэв энэхүү цахилгаан станц ашиглалтад орвол Өмнөговийн уурхайнууд Хятадаас эрчим хүч худалдан авахгүй байх боломжтой юм.
Б.ХУЛАН