Эдийн засгийн хямралын үед төрийн орон тоог цомхотгож, зарим газар хэлтэсүүдийг нэтгэхээр болжээ. Нийслэлийн удирдлагуудаас гаргасан шийдвэрээр, “Улаанбаатар” чуулгыг Соёлын төв өргөөтэй, Биеийн тамирын газрыг Соёлын газартай, Байгаль орчны газрыг Агаарын чанарын албатай нэгтгэх юм байна. Энэхүү шийдвэр нь нийслэлийн харьяа байгууллагуудын бүтцийг боловсронгуй болох ажлын хүрээнд хийж байгаа аж. Түүнчлэн нийслэлийн гэр хорооллыг орон сууцжуулах төслийг Нийслэлийн өмчит аж ахуйн тооцоотой орон нутгийн үйлдвэрийн газар болгох шийдвэр гаргажээ.
Б.ХУЛАН