Увс аймгийн Наранбулаг сумын Хужирт хэмээх газарт нэг үхэр галзуу өвчнөөр өвчилсөн байна. Өөрөөр хэлбэл, галзуугийн шинж тэмдэгээр өвчилсөн үхрээс дээж авч аймгийн мал эмнэлгийн албаны лабораторийн шинжлүүлэхэд уг өвчнөөр өвчилсөн нь батлагдсан байна. Иймд тус газарт өнгөрөгч сарын 26-ны өдрөөс эхлэн хорио цээрийн дэглэм тогтоожээ.
Б.ХУЛАН