Ардчилсан хувьсгалын 25 жилийн ойд зориулсан уран бүтээлийн үзэсгэлэн нээгдэнэ

Хуучирсан мэдээ: 2014.12.01-нд нийтлэгдсэн

Ардчилсан хувьсгалын 25 жилийн ойд зориулсан уран бүтээлийн үзэсгэлэн нээгдэнэ

        Монгол оронд Ардчилсан хувьсгал өрнөсний 25 жилийн ойд зориулсан уран бүтээлийн үзэсгэлэн өнөөдөр /12-р сарын 1/ 11:40 цагаас Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд нээгдэх бөгөөд энэхүү арга хэмжээнд Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд оролцоно.

        Ардчилсан хувьсгалыг манлайлан тэргүүн эгнээнд нь тэмцэж явсан, Монголын Ардчилсан Холбоог үүсгэн байгуулалцсан анхдагч гишүүдийнхээ төлөөллийг тухайн үеийн залуугийнх нь дүр төрхөөр уран зурагт мөнхөлсөн “Түүчээ цаг” сэдэвт энэ үзэсгэлэнд уран зураач Л.Хадбаатар, Г.Нороврагчаа нарын хамтарсан бүтээлүүдийг олны хүртээл болгон дэлгэн тавих юм гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж