ДОХ-ын халдвар тээсэн 181 хүн байна

Хуучирсан мэдээ: 2014.12.01-нд нийтлэгдсэн

ДОХ-ын халдвар тээсэн 181 хүн байна

Жил бүрийн арванхоёрдугаар сарын 1-буюу өнөөдрийг ХДХВ болон ДОХ-ын асуудалд анхаарлаа хандуулах дэлхийн өдөр болгон тэмдэглэдэг. Энэ өдрийн хүрээнд ЭМЯ, ХӨСҮТ мэдээлэл хийлээ. Манай улсад ДОХ-ын халдвар тээсэн нийт 181 хүн бүртгэгдсэн байна. Одоогоор 24 ДОХ-ын улмаас нас барсан бөгөөд 117 хүн уг өвчний вирусын эсрэг эмчилгээ хийлгэж байгаа ажээ. Харин ХДХВ болон ДОХ-ын халдвар тээсэн хүмүүсийн шинэ тохиолдлын 20 гаруй хувийг 15-24 насны залуучууд эзэлж байгаа юм байна. Мөн  ХДХВ-ын халдвартай 11 эх төрсний 10 ураг нь эрүүл төрсөн хэмээн богино хугацаанд оношлогдож чаджээ. Ирэх 2015 онд 190 сая төгрөгийг халдвар авсан хүмүүсийн эмчилгээнд зарцуулахаар төсөвлөөд байна.

О.САР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж