100кмт 7,5 литр зарцуулдаг шинэ ачаатай жийп

Хуучирсан мэдээ: 2014.12.01-нд нийтлэгдсэн

100кмт 7,5 литр зарцуулдаг шинэ ачаатай жийп

Америкийн Камминс ( CUMMINS ) гэж 1919 оноос өнөөг хүртэл 100 гаруй жил хүнд даацын дизел мотороор дэлхийд тэргүүлдэг нэг алдартай үйлдвэр бий. Монголын уул уурхайнх нь Камминс дизел моторыг андахгүй учир нь уурхайд жил тойрон өдөр шөнөгүй тасралтгүй ажиллах экскаватор самосвалуудад энэ моторыг өргөнөөр суулгасан байдаг. Уурхайд ажиллах техник бараг мотороо унтраадаггүй ба нэг жилд  хагас сая орчим километр явсантай тэнцэх ачаалалтай байдгийг Каммисын дизел моторууд л  өлхөн дааж  олон жил зүтгэдэг.

Өмнө нь Камминс голчлон том багтаамжтай дизел мотор хийж байв, харин хэдхэн жилийн өмнө 2,8литр мөн 3.8литр багтаамжтай жийп машинд таарах шинэ дизел моторын үйлдвэрийг 100 жилийн туршлага технологио шингээн Фотон ( FOTON ) груптэй хамтарч өмнөд хөршид л нэгийг байгуулжээ. Яагаад Фотоныг сонгосон бэ гэвэл энэ групп нь хөнгөн, дунд, том оврын ачааны машины хамгийн том үйлдвэрлэгч, дизел моторын хамгийн том хэрэглэгч гэсэн үг мөн нөгөө алдартай Мерседес Бенз (Mercedes Benz), Хюндай (Hyundai) нартай 20 гаруй жил 50:50 хамтарсан үйлдвэрүүдийг ажилуулаж машиныг чанар сайтай үйлдвэрлэж сурсан юм байна.

Фотон групп нь 2013 онд нэг шинэ ачаатай жийп бүтээжээ. Нэр нь ФОТОН ТУНЛАНД ( FOTON TUNLAND ). Нөгөө алдарт камминс 2,8 литр мотороо дээр нь нэмээд Германы Гертраг ( GETRAG ) фирмийн хурдны хайрцаг, АНУ-ын Дана  ( DANA ) фирмийн урд ба хойд тэнхлэгүүдийг энэ ачаатай жийпэндээ төлөвлөж, суулгаж өгчээ.  Үр дүн нь хүчтэй, туулах чадвар сайтай, маш чанартай машин болж. Уул уурхай , фермерийн аж ахуй хөгжсөн Латин америкийн улсууд, Австрали, Шинэ Зеландчууд энэ Тунладыг ихээр худалдан авч ажлаа амжуулж байна. Саяхнаас Өмнөд Солонгос хүртэл импортолж эхэлжээ, тэд суудлын тэрэг ихээр үйлдвэрлэдэг боловч ачаатай жийпээр тийм ч сайн биш юмсанж.

 

ФОТОН ТУНЛАНД ( FOTON TUNLAND )

Итали авто-дезайнерууд гадна тал дээр ажилласан.


Салоныг нь Германы Жонсон Конролс ( JOHNSON CONTROLS ) компани хийж өгсөн нь орчин үеийн чиг хандлагатай.

2014 оны ДАКАР ( DAKAR ) авто уралдаанд амжилттай оролцож 9,374км хүнд бартаат замыг эвдрэлгүй туулж барианд ирэв. Бүх чухал эд анги нь барууны нэртэй фирмүүдийнх тул чанартай.

2014 онд Моголд албан ёсны авто дилертэй болсон ба үзүүлэнгийн шоу руум нь 2015 онд нээгдэх юм байна.

Монголд зарж буй жижиглэнгийн үнэ нь 45,800,000төг байгаа нь Бээжингийн үнээс ч хямдхан юм. Үнэ хямдхан байх шалтгаан нь үйлдвэрээсээ шууд албан ёсоор Монгол руу нийлүүлдэг, ямар нэг жуучлагчийн зардал өөр улсын татварын зардал шингээгүй. Мөн банкны лизингээр авах боломжтой. Үйлдвэрийн 3 жилийн чанарын баталгаатай, сервис сэлбэгтэй. Камминс 2,8литр турбо-дизел мотор, Гетраг 5шатлалт механик хурдны хайрцаг нь 100км тутам 7,5 литр дизел түлш зарцуулдаг. 2×4, 4x4H, 4x4L гэсэн мостоо салгаж залгах, хүндрүүлэх боломжтой тул бартаат замд айлтгүй. Ачааны даац нь 1,500кг, чирэх даац нь 3,500кг.

Та сонирховол NME ХХК-тай 95520025 дугараар холбогдоорой. Мөн Улсын Циркийн гаднах шинэ машины авто зогсоол дээр ирж үзүүлэнгийн загварыг сонирхож болно.

www.facebook.com/TunlandMongolia

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж