Аваргуудын лигийн финалд ”Арсенал” үлдлээ

Хуучирсан мэдээ: 2010.03.10-нд нийтлэгдсэн

Аваргуудын лигийн финалд ”Арсенал” үлдлээ











Лондонгийн
"Арсенал" баг Португалийн "Порту"-г Аваргуудын лигийн
8/1-ийн финалд хожлоо. Өчигдөр болсон хариу тоглолтод Арсенал өрсөлдөгчөө
5:0-ын харьцаагаар буулган авсан байна. Ингэснээр тэд хоёр тоглолтын нийлбэр
дүнгээр 6:2-ын харьцаагаар ялалт байгуулан дараагийн шатанд шалгарсан байна.
Тоглолтын гол баатраар хет-рик хийсэн "Арсенал"-ын довтлогч Никлас
Бендтнер тодорчээ. Португалид хоёрдугаар сарын 17-нд болсон эхний тоглолтод "Порту"
2:1-ээр хожсон боловч энэ удаа тэд хожигдон нутаг буцах боллоо. Өнөө орой буюу
гуравдугаар сарын 10-нд Английн Манчестер Юнайтед болон Италийн Милан багуудын
8/1-ийн финалын хариу тоглолт болно. Эхний тоглолтод "улаан чөтгөрүүд"
өрсөлдөгчөө 3:2-ын харьцаагаар хожсон билээ.

                                                                                                                     
Л.Золбаяр

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж