Тусгаар тогтнолын ордноо үргэлжилж буй намын бага хурал дээр хамтран засаг барих нь зүйтэй гэх санал давамгайлж байгаа ч Ц.Нямдорж, Н.Ганбямба нарын гишүүд эсрэг саналтай байгаагаа хэлцгээсэн юм. Тухайлбал, Ц.Нямдорж гишүүн хамтарснаар сөрөг хүчний үүрэг гүйцэтгэх боломжгүй болох, намын эрх ашигт халтай хэмээсэн бөгөөд “АН ядраад ирэхээрээ л ардын намыг түшдэг, задарч тамиржаад ирэхээрээ манайхныг шоронд хийдэг л нам даа” хэмээсэн аж.
Б.ШАРХҮҮ