МАН-ын Бага хурал үргэлжилж байна. Хурлын уур амьсгал тайван, ямарваа нэгэн “сюрприз”-гүйгээр аядуухан үргэлжилж буй бөгөөд дийлэнх гишүүд засагт хамтран ажиллах нь зүйтэй гэдэг дээр нэгдэж буй аж. Үүнтэй холбоотойгоор зөвшилцлийн үр дүнг баталгаажуулах, АН нь зөвшилцөж тохирсноосоо ухрах юм бол хэрхэх тухай яриа өрнөсөн байна. Тухайлбал, Р.Буд нарын гишүүд зөвшилцлөөр тохирсон асуудлын баталгааг хэрхэн хангах тухай ярьж байв. Уг асуудлаар Бага хурлын гишүүн Р.Будаас тодруулга авсан бөгөөд тэрээр ”АН –ын зүгээс МАН-д хамтран засгаа байгуулах санал хүргүүлснийг нь дэмжихээс аргагүй. МАН ард түмний эрх ашгийг тэргүүнд тавих ёстой. Гэхдээ АН зөвшилцлөөсөө ухарвал эргээд Засгаас гарч болно гэдгийг ойлгох хэрэгтэй” гэсэн юм.
Б.ЭНХ