2416 хүмүүжигч хөдөлмөр эрхэлж байна

Хуучирсан мэдээ: 2014.11.29-нд нийтлэгдсэн

2416 хүмүүжигч хөдөлмөр эрхэлж байна

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас энэ оны аравдугаар сарын байдлаар 4290 хүмүүжигчийг ажлын байраар хангаж, нийт 1.283 тэрбум төгрөгийн цалин өгсөн байна. Үүнээс 282.5 сая төгрөгийг хүмүүжигчдийн гэм хор учруулсан төлбөрт нь суутгасан байна.

“Одоогийн байдлаар 2416  хүмүүжигч байнгын буюу тогтмол ажлын байраар хангагдан ажиллаж байгаа. Мөн хөдөлмөр эрхлэлтийг 2013 оны мөн үетэй харьцуулбал 0,9 хувиар, цалин  0,8 хувиар, өөрийн цалингаас төлбөр барагдуулалт 55,4 хувиар тус тус өссөн дүн гарсан” гэдгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас мэдээллээ.  

Д.ЖАРГАЛ

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж