Берт Рейнольдс эд зүйлсээ зарж эхэлжээ

Хуучирсан мэдээ: 2014.11.29-нд нийтлэгдсэн

Берт Рейнольдс эд зүйлсээ зарж эхэлжээ

Жүжигчин Берт Рейнольдс санхүүгийн хүндрэлээс болон өөрийн 600 орчим эд зүйлээ худалдаж байгааг The Hollywood Reporter мэдээлэв.

Дуудлага худалдаа арванхоёрдугаар сард Лас-Вегас хотноо болно. Хүссэн хүмүүс жүжигчний хүрэм, цамцнаас эхлээд кинондоо тоглохдоо өмсөж байсан гутал хавцаснаас авч болох гэнэ. Дуудлага худалдааны хамгийн гол лотууд нь “Эмми” ба “Алтан бөмбөрцөг” шагналууд болно.

Одоо 78 настай Рейнольдс 2009 онд нуруундаа, 2010 онд зүрхний мэс засал хийлгэсэн байна. Одоо тэрээр санхүүгийн хүндрэлд ороод байгаагаас ийм шийдэлд хүрсэн гэнэ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж