“Загварын долоо хоног” наадам эхэллээ

Хуучирсан мэдээ: 2014.11.29-нд нийтлэгдсэн

“Загварын долоо хоног” наадам эхэллээ

“Гоёл-2015” наадмын салхийг хагалан “Blue Sky”-ын “Crystal” танхимд “Загварын долоо хоног”-ийг эхлүүллээ. Жил бүр шинэ жилийн өмнө  “Гоёл” наадам зохион байгуулдаг болоод 26 дахь жилтэйгээ золгож буй нь энэ юм. Тус наадмын хүрээнд “Загварын долоо хоног”-ийг зохиодог. Монголын Дизайнеруудын холбооноос зохион байгуулдаг тус наадамд энэ жил Монголд үйл ажиллагаа явуулж байгаа 22 хувцас загварын агентлаг, салон, үйлдвэрүүд “Шилдэг дизайнер”, “Шилдэг загвар”, “Шилдэг модель”, “Шилдэг зохион бүтээх товчоо” зэрэг номинациудад  бүтээлээ өрсөлдүүлэх ажээ. Загварын агентлагуудын 50 шилдэг модель шинэ загваруудыг олонд таниулна. “Гоёл-2015” наадмын шилдгүүд арванхоёрдугаар сарын 3-нд тодорно. Наадам Соёлын төв өргөөнд болно.

Д.ЦЭЭЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж