“Оскар”-ын шагналтан Том Хэнкс ба түүний эхнэр Рита Уилсон хоёр АНУ-ын гол гацуурын гэрлийг асаан нээх болсон тухай The Hollywood Reporter бичиж байна. Баярын арга хэмжээ арванхоёрдугаар сарын 4-нд Вашингтон хотноо болно. Уг арга хэмжээ нь 92 дахь удаагаа болох юм. Үзэгчдийн өмнө Ни-Йо, Стив Миллер, Шели Райт, Fifth Harmony хамтлаг, Патти Лабелл, Nico & Vinz ба The Tenors хослолууд тоглолтоо хийнэ.
Улсын гол гацуур модны гэрлийг асаах ёслол 1923 оноос ерөнхийлөгч Калвин Кулижийн санаачлагаар эхэлжээ. Энэ ажлыг Үндэсний цэцэрлэгүүдийн алба зохион байгуулдаг.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР