Их Британид салалтын хамгийн өндөр өртөгтэй салалт бүртгэгджээ. Эхнэр нь салахдаа хамтран амьдарсны хөрөнгөө хувааж, нөхрөөсөө £337 сая (530 сая ам.доллар) фунт авахаар болсныг Agence France-Presse мэдээлэв.
Өндөр төлбөр авч салсан хүн бол АНУ-ын уугуул 49 настай Жейми Купер-Хон гэдэг эмэгтэй болов. Тэрээр 48 настай Крис Хонтой 15 жил цуг амьдраад салахдаа хамт амьдарсан хөрөнгөө 700 сая фунтээр үнэлүүлэн, талыг нь авах шийдвэрийг шүүхээр гаргууллаа. Эхлээд нөхөр нь хөрөнгийнхөө дөрөвний нэгийг эхнэртээ үлдээх санал тавьсан байжээ. Гэтэл эхнэр нь бүх хөрөнгөө хамтдаа босгосон гэж шүүхээр заргалдсан байна. Тэр хоёр дөрвөн хүүхэдтэй, мөн 2006-2011 онуудад буяны үйлст нэг тэрбум фунтын хандив зарцуулсан байжээ. Үүнийхээ төлөө тэр Их Британийн рыцарь хэргэмээр шагнуулж байжээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР