Хайлтын Yahoo системийн судалгаагаар өнгөрч буй онд олон нийтийн анхаарал Бразилийн хөлбөмбөгийн ДАШТ, дэлхийн долоон удаагийн аварга Михаэль Шумахерийн осолдсон хэрэг, iPhone 6 төхөөрөмжийн мэдээнд илүүтэй хандсан гэж Yahoo News мэдээлжээ.
Хайлтын сүлжээний жил тутмын тайланд хэрэглэгчдийн эрэлтийн судалгааг гаргадаг байна. Их Британийн иргэд Малайзийн Боинг онгоцны сүйрэл, хөлгүй хөнгөн атлетикч Оскар Писториусын мэдээг ихээр анхаарсан байна. Yahoo хайлтын жагсаалтад ДАШТ, iPhone 6 шинэ төхөөрөмж, “Хүйтэн сэтгэл” гэдэг зургийн кино, Ice Bucket Challenge гэх арга хэмжээ багтсан байлаа.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР