Украинд 252 үйлдвэр хаагджээ

Хуучирсан мэдээ: 2014.11.29-нд нийтлэгдсэн

Украинд 252 үйлдвэр хаагджээ

Фото: Алексей Куденко / РИА Новости

 

Украины Эрчим хүч, нүүрсний яам арваннэгдүгээр сарын 28-наас эхлэн Донбасс дахь 252 үйлдвэр, улсын албан байгууллагуудын ажлыг зогсоожээ. Энэ тухай яамны сайт мэдээлэв.

 

"Террорын эсрэг үйл ажиллагаа явуулж байгаа яамны  харьяаны  улсын үйлдвэр, албан байгууллагуудын  үйлдвэр, санхүүгийн ажиллагааг  арваннэгдүгээр сарын  28-наас  эхлэн зогсоож байна” хэмээн  баримтад өгүүлжээ.

 

Украины  ерөнхийлөгч Петр Порошенко арваннэгдүгээр сарын 15-нд зарлиг гаргаж, төсвийн байгууллагуудыг  Донбассаас гаргах, банкны төлбөр тооцоо явуулахыг хориглосон байна. Энэ сарын эхээр Украины эрх баригчид өөрийн хяналтын биш газруудад санхүүжилт хийхийг зогсоосон юм. Гэхдээ эдгээр нутаг дэвсгэрт цахилгаан ба хийн хангамжийг хэвээр үлдээнэ гэсэн юм.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж