Уильям Шекспирийн уран бүтээлийг судалсан шинжээчид агуу яруу найрагч, жүжгийн зохиолчийг гей байсан гэж үзэж байгаа тухай The Daily Mail сонин бичжээ.
Лондоны Их сургуулийн коллежийн профессор Брайан Викерс мэдэгдэхдээ, их зохиолчийн 116 сонет нь “гомосексуалийн” утга агуулгатай байсан гэв. Зохиогч сонетуудаар эрэгтэй эсвэл эмэгтэйд хандсан нь ойлгомжгүй байна гэв.
Шекспирийн сонетын эхний түүвэр нь " W.H мистерт» гэсэн байв. Тэр нь ямар хүн байсан нь тодорхойгүй. Шекспирийн найз нарын нэг тухайлбал, Генри Райотсли, Саутгемптон гүн эсвэл Уильям Герберт гүн ч байсан байж магадгүй гэнэ.
2012 онд Йэн Маккеллен Шекспирийг бисексуаль байсан гэдэгт эргэлзэхгүй гэж хэлсэн юм. Яруу найрагчийн бүтээлийг нэгд нэггүй судлаад 75 настай жүжигчин Маккелен үзэхдээ, “Шекспир эхнэр хүүхэдтэй байсан ч эр хүнийг илүүд үздэг байсан” хэмээн дүгнэжээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР