Н.Дагвасүрэн хүрэл медаль хүртлээ

Хуучирсан мэдээ: 2014.11.28-нд нийтлэгдсэн

Н.Дагвасүрэн хүрэл медаль хүртлээ

Олон улсын жүдо бөхийн холбоо (IJF)-ны календарьчлагдсан төлөвлөгөөнд тусгагдсан тэмцээнүүдийн нэг болох Жэжүгийн гран-при өчигдөр(11.27) эхэлсэн билээ. Өмнөд Солонгосын татамид 42 орны 278 тамирчин зодоглож байгаа бөгөөд манай улсаас эрэгтэй 13, эмэгтэй 5 жүдоч барилдаж байна.

Тэмцээний хоёр дахь өдөр буюу өнөөдөр(11.28) эрэгтэйчүүдийн 73 кг, 81 кг, эмэгтэйчүүдийн 63 кг, 70 кг жингийн барилдаанууд боллоо.

Энэ өдөр манай таван жүдоч зодоглосноос эрэгтэйчүүдийн 81 кг-д Н.Дагвасүрэн хүрэл медаль хүртсэн бол 73 кг-д Г.Одбаяр V байрт оров. Харин эрэгтэйчүүдийн 73 кг-д Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Х.Цагаанбаатар, эмэгтэйчүүдийн 63 кг-д ОУХМ Б.Мөнгөнчимэг, ОУХМ Ц.Цэрэнчимэд нар эхний тойргоос тэмцээнээ өндөрлүүлжээ.

Тэмцээний гурав дахь өдөр буюу маргааш эрэгтэйчүүдийн 90, 100, +100 кг, эмэгтэйчүүдийн 78, +78 кг жингийн барилдаанууд болно. Энэ өдөр эрэгтэйчүүдийн 90 кг-д Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Н.Түвшинбаяр, ОУХМ Э.Энхбат, +100 кг-д ОУХМ Б.Тэмүүлэн, ОУХМ Ө.Дүүрэнбаяр, эмэгтэйчүүдийн +78 кг-д Б.Мөнхтуяа нар зодоглоно.

Эхний хоёр өдрийн дараах байдлаар Францын улсын баг 4 алт, 1 мөнгө хүртсэн амжилтаар тэргүүлж байгаа бол БНСУ (3+1+3), Япон (1+2+0), Румын (1+0+0), Израиль (0+1+3) улсууд удаалж байна. Манай улс гурван хүрэл медаль хүртсэн амжилтаар 10 байрт жагсаж байна.

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж