Улсын харцага Э.Оюунболд түрүүлэв

Хуучирсан мэдээ: 2014.11.28-нд нийтлэгдсэн

Улсын харцага Э.Оюунболд түрүүлэв

Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, дархан аварга, УИХ-ын гишүүн Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ болон түүний хамтран зүтгэгчдийн үүсгэл санаачлагаар байгуулагдсан "Аварга" дээр сургууль 15 жил болжээ.

Тус сургуулийн 15 жилийн ойд зориулсан үндэсний бөхийн барилдаан өчигдөр/11.27/ тус сургуулийн зааланд боллоо. Барилдаанд улс аймгийн алдар цолтой 128 бөх зодоглож хүчийг үзсэнээс Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат "Хан Хэнтийн аварга" дэвжээний бөх улсын харцага Э.Оюунболд түрүүлж, Дэлгэрхаан сумын харьяат "Хан Хэнтийн аварга" дэвжээний бөх аймгийн начин Д.Аззаяа үзүүрлэжээ.

Их шөвгийн дөрөвт Завхан аймгийн Алдархаан сумын харьяат "Засагт ханы Завхан" дэвжээний бөх улсын начин Б.Бадамсүрэн, Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын харьяат "Жавхлант" дэвжээний бөх аймгийн заан М.Баасанбат нар үлджээ.

Эх сурвалж: http://undesniibukh.mn

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж