Испанийн
хөлбөмбөгийн Севилья багийн шилдэг довтлогч Луис Фабиано Европын аваргуудын
лигийн 8/1-ийн финалд Оросын "ЦСКА"-тай хийх хариу тоглолтод
оролцохоор болжээ. Энэ тухай Испанийн "Marca" сонин мэдээлсэн байна.
29 настай Бразил довтлогч цээжиндээ авсан гэмтлийн улмаас хэд, хэдэн тоглолтыг өнжөөд байсан билээ. Багийн
эмчийн мэдэгдсэнээр Фабианогийн гэмтэл хэд хоногийн дараа гэхэд бүрэн эдгэрнэ
гэжээ. Тамирчин өнгөрсөн хоёрдугаар сарын 20-ны өдөр Испанийн "Ла
лиг"ийн Мальорка багтай хийсэн тоглолтын үед авсан бэртлээсээ болж
ЦСКА-тай хийсэн эхний тоглолтод оролцож чадаагүй юм. Гэхдээ гуравдугаар сарын
16-ны өдөр Испанид болох хариу тоглолтод оролцоно гэсэн бүрэн итгэлтэйгээр
бэлтгэл сургуулилтаа хийж байна. Фабиано 2009-2010 оны Испанийн аваргын
тэмцээнд 14 тоглолтод оролцсоноос есөн гоол оруулсан үзүүлэлттэй байгаа билээ.

Л.Золбаяр