"Тэнгри ходлинг" компанийн захирал Х.Анхбаярын давж заалдах гомдлыг Улсын дээд шүүх өнөөдөр хэлэлцлээ. Хэргийг сөхвөл, Х.Анхбаяр нарыг төрийн албан хаагчдад их хэмжээний хахууль өгсөн, мөнгө угаасан хэрэгт буруутган Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны хоёрдугаар шүүхээс Х.Анхбаярт 3.6 жилийн хорих ял оноож, Н.Отгонболд, А.Чандмань нарыг гэм буруугүй болохыг нь тогтоож, Газрын тосны газрын дарга агсан Д.Амарсайхан гэм буруутай нь тогтоогдсон ч нас барсан учраас хариуцлага тооцох боломжгүй болсон гэж үзэн шийтгэх тогтоол гаргаж байсан юм. Тэгвэл өнөөдөр Дээд шүүхийн шүүгчид энэ хэргийг хэлэлцээд нас барсан хүнийг буюу Д.Амарсайханыг гэм буруутайд тооцсоныг буруу гэж үзэж, хүчингүй болголоо. Мөн “Тэнгри групп”-ын захирал Х.Анхбаярыг анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг харгалзан үзэж, түүнд оногдуулсан 3 жилийн хорих ялыг тэнсэхээр шийдвэрлэсэн байна.
О.САР