Хагас жилийн дотор 59 сэтгүүлч алагдав

Хуучирсан мэдээ: 2010.07.07-нд нийтлэгдсэн

Хагас жилийн дотор 59 сэтгүүлч алагдав

Энэ жилийн эхний хагаст албан үүргээ гүйцэтгэж явсан 59 сэтгүүлч амиа алдсан тухай Press Emblem Campaign (PEC) байгууллага мэдээлэв. Сүүлийн жилд олон нийтийн хэвлэл мэдээллийн салбарын ажилтнуудыг хөнөөх нь 10 хувиар өссөн байна. Өнгөрсөн жилийн эхний хагаст 53 сэтгүүлч алагдсан байв.
Өнгөрч буй хагас жилд хамгийн олон болох найман сэтгүүлч Гондураст үрэгджээ. Пакистанд зургаа, Нигер ба Филиппинд тус тус дөрвөн сэтгүүлч амиа алдсан байлаа. Орос, Колумби хоёрт адилхан гурав гурван сэтгүүлч алагджээ. Илтгэлд тэмдэглэснээр сэтгүүлч нарын хувьд хамгийн аюултай нутаг Латин Америк болж байна. Тэнд хагас жилийн дотор 24 хүн алагдсан байв. Азид энэ хугацаанд 14 сэтгүүлч хөнөөгджээ.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж