“Гэрэлтэй ширээ” өнөөдөр хаалтаа хийнэ

Хуучирсан мэдээ: 2014.11.28-нд нийтлэгдсэн

“Гэрэлтэй ширээ” өнөөдөр хаалтаа хийнэ

Монголын урлагийн зөвлөл, Соёл урлагийн их сургуулийн Радио телевиз медиа урлагийн сургуультай хамтран Монголын анимэйшн кино урлагийн салбарыг хөгжүүлэх, тус салбарын оюутан залуусын чадавхийг дээшлүүлэх, анимэйшн салбарын олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зорилгоор “Гэрэлтэй ширээ” анимэйшн кино сургалтыг энэ сарын 17-ны өдөр эхлүүлсэн.

Эл сургалт нь Турк, Монголын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойн баярыг тэмдэглэх хүрээнд явагдаж буй цуврал үйл ажиллагаануудын нэг ажээ.

Сургалтыг удирдах анимэйшн уран бүтээлч Мустафа Өзканыг Турк улсаас урьж авчирсан бөгөөд тус сургуулийн 20 гаруй оюутанд хоёр долоо хоногийн хугацаатай анимэйшн кино бүтээх онол, арга зүй дадлагад тулгуурласан гүнзгийрүүлсэн сургалтыг явуулж  байгаа юм байна. Тус сургалтын хаалт арваннэгдүгээр сарын 28-нд буюу өнөөдөр Туркийн элчин сайдын яамны байранд болох бөгөөд оюутнууд сургалтын явцад сурсан мэдсэнээ тайлагнаж, бүтээсэн анимэйшн богино кинонуудаа танилцуулах ажээ.

Э.ТЭКҮ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж