“Дорнын чимээ” зохиолчдын уулзалт болж өнгөрлөө

Хуучирсан мэдээ: 2014.11.28-нд нийтлэгдсэн

“Дорнын чимээ” зохиолчдын уулзалт болж өнгөрлөө

Дорноговь аймгийн зохиолч, яруу найрагчдын оролцсон “Дорнын чимээ” уншигч зохиолчдын уулзалтыг аймгийн Төв номын сангийн олон санаачлан Аймгийн засаг даргын тамгын газар, Соёл спорт аялал жуулчлалын яам, Саран хөхөө театр, Хурмаст тэнгэр төв хамтран Сайншанд хотноо арваннэгдүгээр сарын 24-нд амжилттай зохион байгуулжээ.

Эл уулзалтанд Ардын уран зохиолч Б.Догмид, Урлагийн гавьяат зүтгэлтэн, Монголын зохиолчдын эвлэлийн шагналт Ш.Гүрбазар, Урлагийн гавьяат зүтгэлтэн, Монголын зохиолчдын эвлэлийн шагналт Л.Одончимэд, Монголын зохиолчдын эвлэлийн гүйцэтгэх захирал, Монголын зохиолчдын эвлэлийн шагналт, “Болор цом”-ын эзэн Г.Мөнхцэцэг, болон Нацагдоржийн нэрэмжит шагналт А.Эрдэнэ-Очир зэрэг яруу найрагчдаас гадна “Хурмаст тэнгэр төв”-ийн яруу найрагчид оролцсон юм.

Э.ТЭКҮ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж