“Хурд” хамтлагийхан өөрсдийн шинэ уран бүтээлүүдээ фэнүүддээ хүргэж эхэллээ. Тэд уран бүтээлийн сангаа 20 орчим бүтээлээр баяжуулж байгаагаас найман дууг нь “ETV” телевизийн хамт олонтой хамтран “Нарлаг диваажин” гэх шинэ төслийн хүрээнд урлаг сонирхогчдод хүргэж байгаа гэнэ. Эл төсөл нь арванхоёрдугаар сарын дунд хүртэл үргэлжилэх юм байна.
“Нарлаг диваажин” төслөөрөө дамжуулан “Хурд” хамтлагийнхан рок попын уран бүтээлчдийг хуучин дуунуудаараа бус шинэ бүтээлүүдээ сонсогч, урлаг сонирхогчдод хүргэх цаг ирснийг сануулах зорилготой гэдгээ ч хамтлагийн уран бүтээлчид хэлж байна.
Э.ТЭКҮ