Манай уран бүтээлчид өндөр үнэлгээ авчээ

Хуучирсан мэдээ: 2014.11.28-нд нийтлэгдсэн

Манай уран бүтээлчид өндөр үнэлгээ авчээ

Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчдийг “Большой” театрт тоглолт хийхээр уригдсан тухай мэдээллийг өмнө нь бид хүргэж байсан билээ. Дэлхийн томоохон театруудын нэг болох эл театрт Дуурийн театрын уран бүтээлчдийг урьсан нь манай сонгодог урлагийн чансааг тодорхойлсон гэвэл буруудахгүй болов уу.

Дуурийн театрын найман уран бүтээлчид арваннэгдүгээр сарын 15-нд ОХУ-ыг зорих бөгөөд Гавьяат жүжигчин Р.Доржхорлоо, Гавьяат жүжигчин Б.Гомбо-Очир, Э.Амартүвшин, Э.Анхбаяр болон Гавьяат жүжигчин Ө.Уянга зэрэг чадварлаг уран бүтээлчид “Большой” театрын семфони оркистртой хамтран тоглох бөгөөд Дуурийн театрын уран бүтээлчид арваннэгдүгээр сарын 15-20-ны хооронд бие даасан сонгодог концертоо “Большой” театрын тайзнаа ОХУ-ын сонгодог урлаг сонирхогчдод хүргэж чамгүй өндөр үнэлгээ авсан гэнэ.

Сонирхуулахад Дуурийн театрын гоцлол найман дуучин тус тоглолтонд оролцсон бөгөөд тэд одоогоор Австрали улсыг өөр ажлаар зорьсон гэх мэдээллийг Дуурийн театрын маркетингийн албанаас бидэнд өглөө. Манай уран бүтээлчид арванхоёрдугаар сарын 1-нд эх орондоо ирнэ.

Э.ТЭКҮ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж