Онцгой байдлын хугацааг сунгав

Хуучирсан мэдээ: 2010.07.07-нд нийтлэгдсэн

Онцгой байдлын хугацааг сунгав

Цэргийнхэн Бангкокт. Фото ©AFP

Тайландын Засгийн газар тус орны 76 мужийн 19-нд онцгой байдлын хугацааг сунгасан байна. Онцгой байдлын дэглэмийн тэнд дахин гурван сараар барьж, үймээнийг гаргуулахгүй байх гэнэ. Тэнд нийслэл ч хамрагдлаа. Таван мужид онц байдлыг цуцалсан байна.
Онцгой байдлын үеэр таваас илүүтэй хүн цугларах олон нийтийн арга хэмжээг хориглодог хуультай. Зөрчил гаргасан хүмүүсийг сар хүртэл хугацаанд ял тулгалгүйгээр хорих ажээ.
Хүний эрхийг хамгаалах олон нийтийн байгууллагууд онц байдлын дэглэмийг сунгасанд дургүйцэж байна. Тэд Засгийн газрын үйлдлийг  ил тод биш гэж шүүмжлэв. Брюссельд байрладаг  International Crisis Group-ийн төлөөлөгч Тайландын онц байдлын дэглэмийг хурдан цуцлахгүй бол ардчилсан ололтуудаа амархан алдана гэлээ.
Онц байдлыг Тайландын 24 муж ба нийслэлд нь 2010 оны дөрөвдүгээр сард зарласан билээ. Дараа нь Тайландын зэвсэгт хүчин “улаан цамцатнуудыг” лагерийг тавдугаар сарын 19-нд эзэлсэн өдөр 23 муж, Бангкок хотод хөл хорио тогтоосон байснаа тавдугаар сарын 29-нд  цуцалсан юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж