Монголын анхны мэс засалч В.Ичинхорлоогийн мэндэлсний 100 жилийн ой, Монголд дурангийн мэс засал үүсч хөгжсөний 20 жилийн ойн хүрээнд Монголын мэс засалч эмч нарын Х чуулган өнөөдөр Чингис зочид буудалд боллоо. Мэс заслын эмч нар салбарынхаа алдаа оноог дүгнэн, шинэ технологи, олон улсын чиг хандлагын талаар зөвлөлдөхөөр хоёр жил тутам чуулган зохион байгуулдаг аж. Энэ удаагийн чуулганд мэс заслын дэлхийн чиг хандлагын талаар мэдээлэл солилцохоор АНУ, ОХУ, БНСУ-ын эмч, мэргэжилтнүүд, нийслэл, орон нутгийн төлөөлөл болох 300 гаруй эмч оролцов.
О.САР