“Долоогч” гэснийх нь төлөө огцруулна

Хуучирсан мэдээ: 2014.11.28-нд нийтлэгдсэн

“Долоогч” гэснийх нь төлөө огцруулна

УИХ-ын дэд дарга Л.Цогийг намаас хөөх тухай яриа сүүлийн үед хоёр гурвантаа гарах болсон. Н.Алтанхуягын засгийн газрыг огцруулах асуудалд намынхаа бүлгийн шийдвэрийг дагаагүйгээс шалтгаалж өөрийгөө огцруулах яриа босгож байсан билээ. Тэгвэл түүний сүүлд хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Тэрээр МАХН сүүлийн үед намын шинжээ алдаж байна. МАХН-д долоогчид олон боллоо” хэмээсэн нь дахин огцруулах яриаг “өрдөв”.

Өнөөдөр энэ асуудлаар тус намын хэсэг гишүүд мэдээлэл хийж “Намаа доромжилсон Л.Цогийг УИХ-ын гишүүнээс нь эргүүлэн татах ёстой. Намаа долоогчдын нам гэж хэлж байгаад эмзэглэж байна. МАХН-ын өмнөөс УИХ-ын гишүүнээр сонгогдчихоод ингэж хэлж байгаа нь үнэхээр харамсалтай” гэсэн юм. Ийнхүү тус намын гишүүд Л.Цогийг огцруулахын тулд бүхнийг хийхээ мэдэгдсэн бөгөөд “долоогч” гэх үг нь огцруулах шалтгаан болох уу, шалтаг болгох уу гэдгийг харах л үлдэж байна.

Б.ШАРХҮҮ


 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж